Тамхи татмаар байна уу?
Агуулга:Манай Больё болоошдээ хэсэг өнөөдөр тамхины хор уршиг, түүний аюулаас хэрхэн зайлхийх талаар мэдээлэл бэлдлээ. Та тамхи татдаг бол заавал уншаарай......
Өчүүхэн энэ тамхи 5 сэкүндийн дотор орчныг ийм их бохирдуулж байгааг та бүхэн доорх зургаас харж байгаа байх.
Хараа - Тамхи татдаг
хүмүүсийн нүдний хараа эрс муудсанаар өнгө ялгахгүй болж, өнгөний
мэдрэмж буурч, хүүхэн хараа нь өргөсдөг. Тамхины утаа нь нүдний торлог
эдийн хэвийн ажиллагаанд нэн шаардлагатай аминдэм, каротин, цайрын
хэмжээг бууруулж байдаг. Мөн энэхүү хорлон сүйтгэх ажиллагаанд нүдний
салст бүрхэвчийн өвчнөөс хамгаалж байдаг С аминдэм хүртэл өртдөг байна.
Нүдний торлог бүрхүүлийг сүйтгэснээр заримдаа засч залруулшгүй үр
дагаварт ч хүрч болзошгүй.
Жирэмслэлт - Тамхи татах нь эмэгтэй хүний биед маш сөрөг үр дагавартай байдаг. Тамхи татдаг эмэгтэй эрт хөгширч эхлэх ба жил өнгөрөх тусам өнгө зүс нь доройтож, эршүүд маягтай болж ирэх бөгөөд зарим нэгнийх нь дуу хоолойд өөрчлөлт орж, шүд нь харлаж, арьсны уян хатан чанар алдагдаж, өнгө алдаж эхэлдэг. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй үр дагавар нь жирэмсэн байх хугацаанд нь тохиолддог байна. Ихэвчлэн жирэмсний эрт болон хожуу үеийн хурц хордлогод орох, дутуу төрөх үзэгдэл түлхүү ажиглагддаг.Ер нь төрөлтийн үед тохиолдох хүндрэл хоёр дахин их байдаг. Жирэмсэн үедээ тамхи татахад эхийн цусанд угаарын хий маш ихээр хуримтлагддаг учраас хүчилтөрөгчийн дутагдалд орж, янз бүрийн өвчин эмгэгтэй хүүхэд төрдөг. Тамхины хор холбогдол нь ингээд зогсоно гэж байхгүй, тамхи татдаг эмэгтэйчүүдийн дунд хүүхэдгүй байх тохиолдол найм дахин их байдаг. Залуу охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй болж, бэлгийн хөрөлт ч эртнээс бий болж, дур ханамж авахгүй байх тохиолдол илэрдэг.

Уушиг - Хүний эрхтэн
дотроос түүн шиг азгүй, зовлонтой нь бараг үгүй болов уу? Арга ч үгүй
биз дээ. Нэг см куб тамхины утаанд 6000 нэгж хөө тортог байдаг. Хүн 30
жилийн турш өдөрт 26 тамхи татахад 10 тэрбум энэхүү нэгжийг сордог
бөгөөд түүний тэн хагас нь хүний уушиг, мөгөөрсөн хоолойд үлдэж
хоцордог. Идэвхтэйгээр тамхи татах явцад илэрдэг анхны шинж тэмдэг бол
мэнгэртэй болох явдал байдаг. Тамхичин хүн өглөө бүр зовлонтойгоор
бөгшүүлэх, заримдаа зэгэл саарал цэртэй ханиалгах нь олонтаа. Тамхи
татдаг хүмүүс эрүүл хүмүүсээс даруй зургаа дахин их уушигны өвчинд
нэрвэгддэг. Бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгаадах нь
ихэсдэг. Уушиг нь элдэв төрлийн сүрьеэ, хавдар зэрэг өвчнийг эсэргүүцэх
чадваргүй болгож, эдгээр өвчинд нэрвэгдэх магадлал хэд дахин нэмэгддэг.
Хорт хавдар - Тамхинд
дурлаж, улмаар түүний төлөөсөнд авдаг зүйл нь хавдар байдаг. Ихэвчлэн
зовлонтой, удаан үхэлд хүргэдэг билээ. Олон жил тамхи татсанаас болж
амны хөндий, хоол боловсруулах эрхтэн, ходоод, давсагны хорт хавдартай
болох нь элбэг байдаг. Уушгины хавдар үүсгэгч нь тамхины утаанд байдаг
төрөл бүрийн амт оруулагч нүүрстөрөгчийн бодисууд юм.
~~~QQ NO~~~ Ийм хортой зүйл байсныг мэдээгүй явжээ... Энийг шууд хаях хэрэгтэй
Амны хөндий – Тамхичин
хүний ам нь эвгүй үнэртэй, шүд нь шарласан байдгийг хэн хүнгүй мэднэ.
Өдөр бүр цэвэрлээд ч нэмэр байдаггүй. Тамхи сорох үед дулааны хэмийн
асар их ялгаанаас болж шүдний пааалан гэмтэж эхэлдэг. Шүдний завсар
хуримтлагдсан тамхины бохь цааш үргэлжлүүлэн хорт бодис ялгаруулж, хүний
биед тархаж эхэлдэг. Ингээд л хоолой, улаан хоолой, уушигны хавдар
үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
Зүрх судасны тогтолцоо - Никотин,
бусад хорт бодис нь судас нарийсгах, ялангуяа зүрх, тархины судсуудыг
нарийсган даралт ихэсгэдэг. Зүрх гэнэтийн даралтыг тэсч чаддаггүй ба
цохилт нь хурдасч, цаашлан судасны цохилт түргэсэж эхэлдэг. Зүрх тайван
үедээ хоногт 7200 л цус шахаж, минутад 70 удаа агшиж байдаг бол тамхичин
хүний зүрх хоногт 1000-1400 литрээр илүү шахаж, 15-20 хувь илүү агшиж
байдаг. Үүнээс үзвэл хөөрхий зүрх ямар ч амралтгүйгээр илүү цагаар
ажиллаж байдаг нь харагдаж байна. Олон оронд тамхи татагсдын тоо
нэмэгдэхийн хэрээр зүрхний хурц дутагдалд орох явдал ч ихэсч байна.
Батжаа Энэ тамхи гэдэг үнэхээр муу зүйл байх нь. Чи сайн ойлгосон биздээ.
Тамхинаас ангижрахын тулд яах вэ?
- “Үгүй”, “татахгүй” гэж хэлж сур.
- Тамхи асаах шалтаг бүү гарга.
- Бусдаас тусламж хүс.
- Оюун санааны хүчээ ашигла.
- Хорхойгоо дарах аргыг хэрэглэ.
Зайлсхий -Тамхи татмаар бол 10 минут хүлээ. Тамхи татах ихэнх хүсэл, хорхой ердөө л 3-5 минут үргэлжилдэг.
Зөв амьсгал - Хоёр юм уу, гурван удаа гүн амьсгал авахад тайвширна.
Зөвхөн шингэн уу - Нэг, хоёр аяга усыг аажмаар шимж уу.
Завгүй бай-Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөрийн дуртай зүйлээ хий.
Залбир, сүсэглэ
Тамхинааас гарах ийм л амархан байж дээ хэхэхэхэхэхэх~
0 comments:
Post a Comment