Sunday, June 3, 2012

Lhagva bro and me with My Club


 6 сарын 1-нд My Club-ийхан "Хүүхэд бүхэн хөөрхөн" гэсэн уриан дор амьдралын бололцоогүйгээс болоод баярлаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулж  200 бэлэг тараах ажилд Лхагва ах бид 2 яваад ирлээ. Бид өөрсдийхөө мөнгөөр бэлэг боосон болохоор бэлэг жаахан бага  л байлаа. Манай Club нийт таван багт хуваагдан хотын захын хороолол руу явснаас манай баг Алтан -Өлгий явсан юм. Гэхдээ Алтан-Өлгий д очиж бэлэг өгөх байсан хүүхдүүд ерөнхийдөө амьдралын бололцоо байсан гэж үзээд манай баг чиглэлээ өөрчлөн Шар хад руу явж бэлэг тараасан юм. Эхлээд айлаа хайх гэж жаахан цаг алдсан хэдий ч удалгүй тэр хавын нэг хүү бид нарт тусалснаар эхлэл тун дажгүй тавигдсан. Хөгтэй явдал ч их тохиолдсон шүү. За тэр ч яахав зурган дээрээс харж байгаачлан зуны Санта болоод л явж өгсөндөө. Тэнд байсан хүүхдүүд үнэхээр авьяастай хүүхдүүд байсан. Дуу дуулж шүлэг уншиж бүжиг бүжиглээд бэлгээ аваад баярлаж байсан хүүхдүүдийг хараад бид нар үнэхээр сэтгэл хангалуун байсан юм.



 



















0 comments:

Post a Comment