Wednesday, October 20, 2010

ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. ШУТИС-ийн төгсөгчид сэтгэн бодож, оновчтой шийдвэр гаргах чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан байна гэсэн сургалтын эрхэм зорилгод хүрэхийн тулд оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. ШУТИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутныг энэхүү журмыг баримтлан шалгаруулан урамшуулах болно.



ХОЁР. ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ХУУДАС
2.1. Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхэнд өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутны нэрийг "Захирлын нэрэмжит хуудас"-д бичиж, нийтэд мэдээлнэ.
2.2. "Захирлын нэрэмжит хуудас"-д дараах болзлыг хангасан оюутны нэр бичигдэнэ.
Үүнд:
• сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй • сургалтын гэрээний зөрчил гаргаагүй • нийт цуглуусан кредитийн тоо 15-аас дээш • улирлын үнэлгээний голч дүн минимум 3.6 ба түүнээс дээш байна. Тайлбар : Бүрэлдэхүүн сургуулиуд нь улирлын үнэлгээний голч дүнгийн минимумийг оюутны сурлагын амжилтаас хамааруулан дээшлүүлж тогтоож болно.
ГУРАВ. ШИЛДЭГ ОЮУТАН
3.1. Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь 2 ба түүнээс дээш улирал дараалан бичигдэж, сурлагын тогтвортой амжилт гарган суралцаж байгаа оюутнуудыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн "Шилдэг оюутан" гэнэ. Сургуулийн шилдэг оюутныг улирал бүрд шалгаруулна.
3.2. Шилдэг оюутнуудыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэвийн ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан улирлын тоо, үнэлгээний голч дүн зэргээс хамааруулан жагсаана.
3.3. ШУТИСургуулийн "Шилдэг оюутны тэтгэлгийн сан" -аас дээрх жагсаалтыг үндэслэн, бүрэлдэхүүн сургууль бүр тодорхой тооны шилдэг оюутнуудыг урамшуулан шагнана.
3.4. Шилдэг оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх болно. Үүнд:
• магистрантурт, докторантурт элсэх
• гадаадын их дээд сургуульд элсэхэд тодорхойлуулах
• зээл тусламж, тэтгэлэгт хамрагдах
• тусгай сургалтанд хамрагдах
• сургуульдаа багшлах

0 comments:

Post a Comment