Цагаан сар бол Монголчуудын үндэсний маш том баяр юм. Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдөр гэж баяр ёслолтой тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь хахир өвлийг давж, урин хавартай золгосоны баяр юм. XIII зууны эхээр Тэмүүжин тархай бутархай Ханлиг аймгуудыг нэгтгэн, Их монгол улсыг байгуулж, III дугаар жарны "Хөхөгчин үхэр" жилийн өвлийн сүүл сарны эцэс "Улаан барс" жилийн хаврын тэргүүн сарны шинийн нэгэнд Хаан ширээнд суух ёслол болжээ. Монголчууд 1206 оны улаан барс жилээс эхлэн "Цагаан сар"-аа монгол эсгий туургатны үндэсний хэмжээнд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ёслол төгөлдөр тэмдэглэж заншжээ. Ийнхүү шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард түмний нийтлэг хаврын эхэн сард албан ёсоор шилжүүлэн Их Монгол улсын нэгдсэн төр байгуулагдсаны их баяр болгон дээдлэж тэмдэглэж ирсэн түүхтэй.

Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment