Sunday, April 17, 2011

“ПЕТРОВИС-ИРЭЭДҮЙ” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“ПЕТРОВИС-ИРЭЭДҮЙ” ОЮУТНЫ
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөтөлбөрийн зорилго: Оюутнууд нь энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар ирээдүйн баталгаагаа дээшлүүлж, сургуулиа төгсөөд ажлын байраар хангагдах боломжтой болно. Үүнд:
- Дадлага хийх бололцоо олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ /цалинтай дадлага хийлгэх, шалгарсан шилдэг оюутанд сургалтын тэтгэлэг олгох зэргээр/
- Өөрийн ур чадварыг нээн илрүүлж, бусдад өөрийгөө илэрхийлэх, таниулах боломж олгоно
- Суралцах үедээ ажлын гарааг эхлүүлж, арга барил эзэмшинэ
- Багаар ажиллаж сурах, хөдөлмөрийн хамт олонд дасан зохицох эхний алхам болно
Хэрэгжих хугацаа: Жил бүр 6-8 дугаар саруудад
Шалгаруулалтын үе шат:
I – Хөтөлбөрт оролцох эрх олгох /шалгалт, ярилцлага/
II- Тэтгэлэг олгох шалгаруулалт /дадлага, тайланг дүгнэх/
Тавигдах шаардлага:
Их дээд сургуулийн өдрийн ангийн I-III дамжааны оюутан байх
Оюутны үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх
Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх. Мэргэжлийн чиглэлүүд:
- Нефтийн хадгалалт тээвэрлэлт, барилга байгууламжийн инженер
- Нефтийн боловсруулалт, хими технологи
- Автын механик инженер
- Эдийн засаг, менежмент
- Санхүү, нягтлан бодох бүртгэл
- Бизнесийн удирдлага, маркетинг
- Мэдээллийн технологи, программ хангамж
- Цахилгаан, автоматжуулалт болон электроник инженер
Бусад өөр байгууллагын болон ижил төстэй тэтгэлэгт /үүнд төрийн сангийн зээл/ хамрагдаагүй байх, энэ талаар сургуулиас баталгаажуулж тодорхойлсон байх, дараахь тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдахыг зөвшөөрнө: манай хөтөлбөрт урд нь хамрагдаж байсан мөн төрийн сангийн зардлаар сурч байгаа
Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн, харилцааны болон биеэ авч явах соёлтой, багаар ажиллах, бусдыг сонсох чадвартай
Эх хэлний /бичгийн хэл/ болон мэдээлэл харилцааны технологийг ашиглах зохих чадвар эзэмшсэн байх
Бүрдүүлэх материал:
· Өргөдлийн маягт бөглөсөн байх /манай вэб сайтад тавигдсан анкетын маягтын дагуу/
· 2 хувь цээж зураг /3*4/
· Сурлагын дүн ба сургалтын төлбөрийн талаар сургуулийн тодорхойлолт
· Эссе /эзэмшиж буй мэргэжил, ажил амьдралынхаа зорилго, тэтгэлэгт хамрагдах ач холбогдол, давуу талын талаар 1000 үгэнд багтаан бичих/
· Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл
· Оршин сууж буй хорооноос ам бүлийн тодорхойлолт
· Бусад гавьяа шагнал
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 5-р сарын 1
Холбоо барих: НИК ХХК-ий Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 11328777. Факс:327288
Web site: www.petrovis.mn
e-mail: hr_NIC@petrovis.net

0 comments:

Post a Comment